Тээврийн хэрэгсэлд QR зөвшөөрөл олгох зааврыг баталлаа

Улсын онцгой комиссын 2020.11.29-ний өдрийн шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь нээгдэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгсэлд QR код олгох зааврыг Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас баталлаа.  Улсын онцгой комиссоос баталсан хязгаарлалтад үл хамаарах 18 чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагууд харьяа дүүргийнхээ онцгой комиссын Шуурхай штабд хандаж QR авах байгууллага болон албан хаагчийн тээврийн хэрэгслийн жагсаалт гаргаж өгөх юм. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, нэр, тээврийн хэрэгслийн улсын дугаар, эзэмшигчийн нэр буюу албан хаагчийн регистрийн дугаар бүхий мэдээллийг багтаасан байна. Дүүргийн Онцгой комисс судалж гаргасан жагсаалтаа  Нийслэлийн Онцгой комиссод хүргүүлэх юм.   Улмаар Нийслэлийн Онцгой комисс хүсэлтийг судалж, … Continue reading Тээврийн хэрэгсэлд QR зөвшөөрөл олгох зааврыг баталлаа